Ангилал: гэрийн даалгавар
1. Дараах сэдвүүдийг нүдлэн бичиж тогтоохХоёр ямаа
Нарийхан зам дээр хоёр ямаа дайралдаж гэнэ. Замын нэг талд өндөр уул, нөгөө талд эгц эрэг байв. Хоёр ямаа яахаа бодоод зогслоо. Гэтэл нэг ямаа нь газар наалдан хэвтэв. Нөгөө ямаа нь болгоомжтойхон түүн дээгүүр гишгээд гарлаа. Ийнхүү тус тусынхаа замаар явлаа.
Хоёр найз
Дугар сургуульд орлоо. Дэлгэр гэдэг ширээний найзтай болов. Зургийн хичээл орлоо. Усан будгаар будах болов. Тэр хоёрын дэвтэр ширээн дээр багталцахгүй байв. Дэлгэр Дугарын дэвтрийг хүчтэй түлхэв. Дугар сандран дэвтрээ авчхав. Будаг Дэлгэрийн дэвтэр дээгүүр асгарав.
Эрх ишигний үлгэр
Жигтэйхэн зөрүүд зантай эрх хөх ишиг байжээ. Эх нь үр минь, ишиг минь нохой руу ойртож болохгүй шүү гэж захиж гэнэ. Гэтэл хөх ишиг уяатай нохой руу очив гэнэ. Банхар нохой унтаж байлаа. Ишиг нохойн толгой руу мөргөөд авч гэнэ. Нохой аймшигтайгаар архиран өндийж гэнэ. Ишиг майлан зугтаж гэнэ. Эх нь ишгээ үнэрлэн, үр минь, ишиг минь ээжийнхээ үгэнд орохгүй бол ингэдэг юм шүү дээ гэжээ.
Ургамал
Ус, чийг, гэрэл, дулаан нь ургамал ургахад чухал үүрэгтэй. Зарим ургамал ус, чийг бараг шаардахгүйгээр хуурай хөрсөнд ургах чадвартай байдаг. Ургамал өөрт хэрэгтэй ус чийгийг үндсээрээ дамжуулж авдаг. Говь цөл газар ургадаг ургамлын үндэс урт байдаг нь үүнтэй холбоотой.
Морь шинжээч Жомбоо хүү
Жомбоо түрүүлж ирээд түрүүлсэн морины пайзыг авч баяртай цогтой наадам дээр хүрч ирэв. Жуужаа угтаж ирээд Жомбоог мориноос буулгаж магнай дээр нь үнэсээд саарал морины эмээлийг авч хөлсийг хулсан хусуураар хусаж байна. Тэгээд саарал морийг эмээллэж, Жомбоог мордуулав. Жомбоо наадмыг тойрон хэсэг зуур алхуулж явлаа.
Говийн хүү
Үдийн халуун нар төөнөн шарж, хоньд бөөгнөрөн хорж ялаархана. Гандан цайвартсан даалимбан тэрлэг өмсөж, хиртэй нарийхан шар бүсний үзүүрийг өмнөө зангидсан бяцхан Зориг, шанаа даган урсаж байгаа хөлсөө ханцуйгаараа арчуут говь нутгийнхаа үзэмжит байгалийг шохоорхон ажиглав. Таанын үнэр ханхалсан өргөн говьд царцаа чар чар гэлцэн өөд сөөргөө зөрөлдөн нисэж, харганы оройд авирсан цүдгэр голионууд мэтгэр сүүлээ өргөн жир жир дуугаргах нь ямар нэгэн хөгжим мэт сонин ажээ.
Сүүг дээдлэх ёс
Монголчууд малынхаа сүүг идээ идээний дээд гэж үзэн, ихэд нандигнан хүндэлдэг. Аливаа эд юмс, ер нь хүний сэтгэл санааг сүү шиг ариун байгаасай гэж бэлгэдэн ерөөдөг. Сүүн дээр ус хийхийг цээрлэдэг, харин усан дээр сүү хийхийг болно гэж үздэг. Хань нөхөр үр хүүхдээ алс хол явахад журамт гэргий, халамжит эх нь дөрөөнд нь сүү дусаан, хойноос нь сүү өргөдөг.
Шинэ хувцас өмсөх ёс
Шинэ хувцас өмссөн бага балчир хүүхэд айл байгаа айлдаа мялаалгахаар очдог ёстой. Энэ нь гайхуулж байгаа хэрэг огт биш. Харин хувцас нь зохисон таарсан хийгээд яаж хувцаслах зөвлөгөө авахтай холбоо бүхий уламжлал юм. Шинэ хувцас өмсөөд орж ирсэн хүүхдийн хувцыг засаж өгөөд бэлгэтэй үгээр ерөөж чихэр зэргээр мялааж баярлуулдаг.
Яст мэлхий нисэх шахсан нь
Нэгэн яст мэлхий шувуу шиг тэнгэрт нисэх юмсан гэж бодохоос хор нь хөдөлнө. Тэр үргэлж л санаа алдан хүссэн цагтаа нисдэг манай хашааны нугаснууд ямар атаархмаар юм бэ гээд байн байн үглэнэ. Нэг өдөр хоёр нугас түүний харуусал гунихралыг сонсоод модны хоёр үзүүрээс зууж яст мэлхийг дамнан нисэв гэнэ. Яст мэлхий би ер нь ганцаараа ч нисэж чадах юм байна гэж сагсууран зууж явсан модоо тавьчих нь тэр ээ.
Өвчүү түших ёс
Хонь гаргахад хүүхдээрээ өвчүү түшүүлж байхдаа арьсыг яаж ярдаг, гэдэс дотроос юугий нь эхэлж гаргадаг өвчүү хавиргыг хаагуур хаддаг, сээр хүзүүг яаж нугалдаг аарцгийг хэрхэн салгадаг, үнхэлцгийг юуны махаар яаж чихдэг, махыг юунаас эхэлж эвдэж янзалдаг заншлыг мэдүүлнэ.