Ангилал: монгол хэл
Монгол хэлний хичээлээр өөрийгөө сориод үзээрэй
1. Уншаад төрсөн сэтгэгдлээ бичнэ үү?
Хөгжим
Хөгжмийн аялгуу бол хүний зүрхний галыг бадраах гайхамшигт урлаг юм. Үнэхээр сайхан алгуу хүнийг бүрэн эзэмдэнэ. Хөгжмийн аялгуугаар хүний баяр баясгалан , жаргал зовлон ,уйтгар гуниг , хүсэл тэмүүлэл цөм илэрнэ. Тийм болохоор дуу хөгжимд хүн бүү хэл адгуус ч уярна. Ботгоо голсон ингийг дуу хуурын эгшгээр зүгээр болгодог . Эхий бүүвэйн дуу уян тааламжтай байдаг билээ. /5 оноо/
2. Дараах үгсийг тийн ялгалын нөхцлөөр хувирган бич
А. Сургууль Б. Сургааль/ 2 оноо/
3. Үгсийн байрлалыг өөрчилж зүйр үг бүтээ
өндөр няц гэж уулыг давна явбал бүү
дуусна ажлыг бүү их шантар хийвэл гэж / 1 оноо /
4 . Дараах үгсийн язгуурыг тэмдэглэ
А. бүжигчдийнхээ
Б. наадамчдынхаа / 3 оноо /
5. Дараах үгсэд олон тооны дагавар залган бич
А.. ширээ , гутал цүнх
Б. сандал , оймс ,харандаа /1 оноо/