Эрдмийн өргөө
2011-12-07
Бие даалтын бодлогууд

Математик 3-р анги
1.Сурагчид эхний өдөр 27м,хоёрдахь өдөр эхний өдрийнхөөс 8м-ээр бага,сүүлчийн өдөр эхний өдрийнхөөс 7м-ээр их шуудуу ухав.Сурагчид бүгд хэдэн метр шуудуу ухсан бэ?
 
2.Хоёр машин эхний өдөр 67 дүнз мод,хоёрдахь өдөр түүнээс 3 дахин их дүнз мод ачиж ирсэн байв.Бүгд хэдэн мод авчирсан бэ?
 
3.Гэрэлмаа 13 шуудай байцай,Солонго түүнээс 9-өөр илүү төмс,Баяраа энэ хоёрыг нийлүүлснээс 2 дахин их манжин хураав.Бүгд хэдэн шуудай ногоо хураасан бэ?
 
4.Тахиачин эхний удаа 33,хоёрдахь удаагаа түүнээс 14-өөр цөөн,гуравдахь удаагаа энэ хоёрын бүх тахиатай тэнцүү тахиа хооллосон бол бүгд хэдэн тахиа хооллосон бэ?
 
5.Тэмцээнд 58 эмэгтэй,түүнээс 2 дахин олон эрэгтэй хүүхэд ирлээ.Эрэгтэй хүүхдээс 39-өөр цөөн бага ангийн хүүхэд ирсэн бол бүгд хэдэн хүүхэд ирсэн бэ?
 
 
6.Цэцэрлэгт 17 цэнхэр,түүнээс 3 дахин олон ногоон цагариг авчирч түүнийг         2ангид тэнцүү тоогоор хувааж өгөв.Нэг ангид хэдэн цагариг өгсөн бэ?

7.Хайрцагт 86кг алим байв.Эхний 2 хайрцагт адилхан кг алим байлаа.3-р хайрцагт 20кг,дөрөвдүгээр хайрцагт 18кг алим байсан бол нэг ба хоёрдугаар хайрцагт тус бүр хэдэн кг алим байсан бэ?
 
 
8.Дэлгүүрт 420 шуудай элсэн чихэр,түүнээс 108 шуудайгаар бага шар будаа,шар будаанаас 69 шуудайгаар цөөн цагаан будаа иржээ.Бүгд хэдэн шуудай цагаан будаа ирсэн бэ?
 
9.Цайны газарт эхний өдөр 125кг,хоёрдахь өдөр түүнээс 3 дахин их,гуравдахь өдөр нэг ба хоёрдахь өдрийн чихрээс 249-өөр бага чихэр оруулсан бол бүгд хэдэн кг чихэр оруулсан бэ?
 
 
10.Үйлдвэр эхний өдөр 36кг жигнэмэг,дараагийн өдөр үүнээс 2 дахин цөөн жигнэмэг үйлдвэрлэв.Эхний өдөр дараагийн өдрөөс хэдэн жигнэмэг илүү үйлдвэрлэсэн бэ?
 

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
. Найздаа илгээх

Comments


Бичлэг: 22 » Нийт: 49
Өмнөх | Дараагийн


Сурахад хэзээ ч оройтохгүй

Сүүлийн бичлэгүүд

. 5-р ангийн Математикийн хичээлийн 2-р улирлын нэмэлт даалгавар
. 5-р ангийн 2р улирлын амралтын даалгавар
. Жинхэнэ нэрийн хамаатуулах нөхцөлийн хувилбар
. Өөрийгөө шалгаарай
. 1-р улирлын амралтын даалгавар
. Бодлого
. Математик
. Бие дааж гүйцэтгээрэй
. 2013-2014 оны хичээлийн жилд заавал цээжлэх шүлгин жагсаалт
. 2-р групийн сурагчдын амралтын хугацаанд хийх даалгавар
. 1-р групийн сурагчдын амралтын хугацаанд хийх даалгавар
. Заах аргыг секцийн ажил үүргийн хуваарь
. Монгол хэлний бие даалт
. 4 сарын 9-өөс 13 Монгол хэлний хичээлийн даалгавар
. 4 сарын 9-өөс 13 Математикийн хичээлийн даалгавар

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://www.laptop.gov.mn
. http://www.ubuntu84.blogmn.net
. http://www.hicheel.mn
. http://www.davlagaa.com
. http://www.bolor-toli.com

Найзууд

. Нар өвөртөлсөн уул
. bilegee_111
. Хүчилтөрөгч- амьдрал
. Taishir
. Математикийн ЗАС
. эзэн хичээвэл заяа хичээнэ
. nandin.blog
. Welcome To My Blog

Зохиогчийн эрх

© Эрдмийн өргөө




:-)
 
xaax