Геометрийн бодлого
1. Тэгш өнцөгт гурвалжны хурц өнцгийн нэг нь 650 хэмжээтэй бол нөгөө өнцгүүдийн хэмжээг ол.
2. Адил хажуут гурвалжны суурийн нэг өнцгийн хэмжээ нь 750 бол нөгөө 2 өнцгийн хэмжээг ол.
3. Трапецийн нэг талын өнцөг нь 870 бол түүнийд налсан талын өнцгийн хэмжээг ол.
4. Гурвалжны суурийн урт нь 24 см, өндөр нь 6см бол гурвалжны талбайг ол.
5. Тэгш өнцөгтийн урт нь 18см, өргөн нь түүнээс 5см-ээр богино бол түүний талбай ба периметрийг ол.
6. Тэгш өнцөгт паралелопепидийн урт нь 13 см, өргөн нь 6см-ээр богино, өндөр нь өргөнөөсөө 2см-ээр их бол түүний бүтэн гадаргуугийн талбайг ол.
7. Кубын ирмэг 26см бол түүний гадаргуугийн талбайг ол. Ирмэгийг 2 дахин багасгавал гадаргуугийн талбай хэрхэн өөрчлөглөж байна вэ?
8. Тэгш өнцөгт паралелопепидийн урт нь 58 см, өргөн нь 42см, өндөр нь 15 см бол түүний эзэлхүүн ба гадаргуугийн талбайг ол.
9. 16см талтай квадратын талбай нь тэр квадратын ¼ хэсгийн талбайгаас хэдэн кв.см –ээр их байх вэ?
10. Кубын эзэлхүүн 729см.куб бол түүний гадаргуугийн талбайг ол.